Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ҮНДСЭН ХАРЪЯАЛЛААСАА ӨӨР ГАЗАР БАЙГАА АХМАДУУД ТУХАЙН ГАЗРАА ВАКЦИНАА ХИЙЛГЭЖ БОЛНО

Сүхбаатар аймагт 50-аас дээш насны иргэдийг дархлаажуулах ажил эхэллээ. Баруун-Урт суманд ажиллаж байгаа дархлаажуулалтын таван цэгийн зөвхөн хоёр нь л ахмадуудад үйлчлэх юм. Харин сумдын тухайд үндсэн нэг цэгээрээ дамжуулан бүх дархлаажуулалтыг хийж байгаа аж.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 50-аас дээш насны 7479 иргэн бий. Эдгээр ахмадууд өөрсдийн багийн харъяаллын дагуу заасан хугацаанд очиж вакцинаа хийлгэх ёстой. Мөн өөрийн үндсэн бүртгэлтэй харъяаллаас өөр газар түр оршин суугаа дээрх насны иргэд заавал харъяалал гэхгүйгээр байгаа газраа вакцинаа хийлгэж болно гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Ингэхдээ түр оршин суугаа газрынхаа багийн харъяаллаар хамрагдах ёстойг анхаарууллаа.

Баруун-Урт сумын 50-аас дээш насны иргэд МСҮТ болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэсэн хоёр цэгт вакцинаа хийлгэнэ.

Т.ОДОНЧИМЭГ