Сүүлийн 24 цагт 71 сорьцонд шинжилгээ хийхэд дөрвөн тохиолдол батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 172 боллоо. Шинээр Баруун-Урт суманд нэг, Мөнххаанд хоёр, Түвшинширээ суманд нэг тохиолдол нэмж батлагдсан. Ингэснээр Сүхбаатар аймгийн найман суманд коронавирусний халдвар бүртгэгдээд байна.
Түвшинширээ суманд бүртгэгдсэн тохиолдол нь Хэнтий аймгаас 4 дүгээр сарын 28-нд сумандаа ирж, гэрийн тусгаарлалтад байх хугацаанд халдвар илэрсэн учир зөөвөрлөгдсөн гэж үзэж байгаа аж. Тус иргэнийг АНЭ-ийн тусгаарлах эмнэлэгт эмчилж байна.
Харин сүүлийн 24 цагт таван хүн эдгэрч эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 127 боллоо. Одоогоор АНЭ-т 36, Онгон сумын ЭМТ-д дөрвөн иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдлын тухайд хөнгөн 39, хүнд нэг иргэн байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Т.ОДОНЧИМЭГ