Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХОТ ХООРОНДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 14 ХОНОГ ХААНА

Аймгийн Онцгой комиссын 22 дугаар хурал боллоо. Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт халдвар эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор 6 дугаар сарын 24-ний 06:00 цагаас эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хаахаар шийдвэрлэв. Энэ хугацаанд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Онцгой комиссын зөвшөөрөлд үндэслэн нэвтрүүлнэ. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан […]

ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙН 58 НЬ ХҮҮХЭД БАЙНА

Аймгийн хэмжээнд 0-18 насны хүүхдүүд халдвар авах нь буурахгүй байна. Тусгаарлах эмнэлэгт 260 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 58 нь хүүхдүүд байгаа юм. Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, худалдаа үйлчилгээний газруудыг хүүхдэд үйлчлэхгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулав. 6 дугаар сарын 22-ны 08 цагийн байдлаар Баруун-Урт, Наран, Халзан сумдад […]