Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙН 58 НЬ ХҮҮХЭД БАЙНА

Аймгийн хэмжээнд 0-18 насны хүүхдүүд халдвар авах нь буурахгүй байна. Тусгаарлах эмнэлэгт 260 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 58 нь хүүхдүүд байгаа юм. Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, худалдаа үйлчилгээний газруудыг хүүхдэд үйлчлэхгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулав.

6 дугаар сарын 22-ны 08 цагийн байдлаар Баруун-Урт, Наран, Халзан сумдад халдварын 34 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 693-д хүрлээ. Батлагдсан тохиолдол ихсэх хэрээр харьцагчдын тоо огцом нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор тусгаарлан ажиглах байр болон эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байдалд хүрээд байгааг ЭМГ-аас мэдээлж байна.

Т.ОДОНЧИМЭГ