Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХОТ ХООРОНДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 14 ХОНОГ ХААНА

Аймгийн Онцгой комиссын 22 дугаар хурал боллоо. Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт халдвар эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор 6 дугаар сарын 24-ний 06:00 цагаас эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хаахаар шийдвэрлэв.

Энэ хугацаанд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Онцгой комиссын зөвшөөрөлд үндэслэн нэвтрүүлнэ. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хэвийн зорчуулахаар болсон юм. Ингэхдээ зорчигчид нь зөвхөн өөрийн үндсэн харъяаллын хаяг дээрээ очих иргэд байх ёстой.

Харин аймаг доторх болон сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх бөгөөд харьяалын бус иргэдийг өөр сумруу зорчуулахгүй гэдгийг анхааруулж байгаа юм. Шаардлагатай тохиолдолд тухайн очих сумын Онцгой комисс нь иргэнийг хүлээж авахыг зөвшөөрсөн байх аж.

Т.ОДОНЧИМЭГ