Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТАНХИМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

Сүхбаатар аймгийн хэмжээнд жилд 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЕБС-д суралцдаг. Тэгвэл эдгээр хүүхдүүдийг хөгжүүлэх, тэгш боловсрол олгох, оюуны болон биеийн хөгжлийг нь сайжруулах зорилгоор “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд нээлээ. Тус сургуульд өнгөрсөн хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхэд суралцжээ. Анги хамт олны дунд орсноор тухайн хүүхдэд оюун санаа болоод […]

28 САЯ ТӨГРӨГИЙН ҮЗМЭР, ЭД ӨЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАЖЭЭ

Түвшинширээ сумын уугуул, Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батсайхан төрөлх сумынхаа Соёлын төвийн үйл ажиллагааг дэмжиж Орон нутаг судлах танхимд 28 сая төгрөгийн үзмэр эд өлгийн хэрэгслийг хандивлажээ. Мөн эрдэм шинжилгээний, түүхэн, эртний эдлэл судлалын ном,уран зохиолын гэх мэт 400 гаруй номыг хандив болгон өгчээ. Хандивын эд зүйлсийг Соёлын төвийн хамт олон […]

ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙГААГ АНХААРУУЛАВ

Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын таван тохиолдол шинээр бүртгэгдснээр нийт батлагдсан тохиолдол 2074 боллоо. Хэдийгээр өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурч байгаа хэдий ч тархалт өндөр хэвээр байгааг ЭМГ-аас анхааруулав. Аймгийн хэмжээнд халдварын 51 идэвхтэй голомт байгаагаас 36 нь зөөвөрлөгдөн иржээ.  Голомтот бүс нутгаас ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмээ баримтлахгүй байгаа нь халдварын тархалт нэмэгдэх […]