Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

28 САЯ ТӨГРӨГИЙН ҮЗМЭР, ЭД ӨЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАЖЭЭ

Түвшинширээ сумын уугуул, Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батсайхан төрөлх сумынхаа Соёлын төвийн үйл ажиллагааг дэмжиж Орон нутаг судлах танхимд 28 сая төгрөгийн үзмэр эд өлгийн хэрэгслийг хандивлажээ.

Мөн эрдэм шинжилгээний, түүхэн, эртний эдлэл судлалын ном,уран зохиолын гэх мэт 400 гаруй номыг хандив болгон өгчээ.

Хандивын эд зүйлсийг Соёлын төвийн хамт олон сумын удирдлагуудын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотоос тээвэрлэн авчирсан байна. Улмаар Орон нутаг судлах танхимаа нээх бэлтгэл ажил хангагдаж байгаа бөгөөд тун удахгүй үүд хаалгаа нээж, сум орон нутгийн иргэддээ танилцуулах аж.