ХАЛДВАР ХАМГААЛЛЫН БАГЦЫГ ОЛГОЖ БАЙНА
НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүжилтээр МУЗН-ээс аймаг, орон нутгийн ЕБС, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны тусгаарлах өрөөнүүдийн халдвар хамгааллыг сайжруулах үүднээс халдвар хамгааллын багцыг олгож эхэлжээ. Үүнд Сүхбаатар аймгийн 16 сургууль, 24 цэцэрлэг хамрагдах бөгөөд аймгийн УЗХороо түгээлтийн ажлыг хийж байна. Нэг багц нь 256 мянган төгрөгийн өртөгтэй бөгөөд үүнд хоёр төрлийн амны хаалт, нэг удаагийн бээлий […]
ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 99-ӨӨР НЭМЭГДЭВ
Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт түргэвчилсэн шинжилгээгээр 98, PCR-аар 73 иргэнээс шинжилгээ авахад халдварын батлагдсан тохиолдол 99-өөр нэмэгдэж, нийт 16013 боллоо. Шинэ тохиолдлууд нь долоон суманд бүртгэгджээ. эрүүл мэндийн байгууллагад 207 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн эмчилгээнд 1267 иргэн хянагдаж байна. Харин нийт эдгэрэлт 14377 болжээ. Хэвтэн эмчлүүлэгсдийн дунд жирэмсэн эмэгтэй 33, хүүхэд 94 […]
Х.НАРАНЦЭЦЭГ: ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАЖ, ХАМГААЛАХАД ХАМТЫН АЖИЛЛАГАА МАШ ЧУХАЛ
Хүний эрхийг хангуулах чиглэлээр орон нутаг тус бүрт ХЭҮК-ын нэг референт ажилладаг. Харин тухайн ажилтан яг ямар ямар чиглэлийн ажил, үйлчилгээг үзүүлдэг талаар иргэд төдийлөн мэддэггүй. Тиймээс ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтны ажил болоод төр, ТББ-уудын хүний эрхтэй холбоотой үйл ажиллаганы талаар ХЭҮК-ын Сүхбаатар аймаг дахь референт Х.Наранцэцэгтэй ярилцлаа. -Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтанд ирэх […]