НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүжилтээр МУЗН-ээс аймаг, орон нутгийн ЕБС, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны тусгаарлах өрөөнүүдийн халдвар хамгааллыг сайжруулах үүднээс халдвар хамгааллын багцыг олгож эхэлжээ. Үүнд Сүхбаатар аймгийн 16 сургууль, 24 цэцэрлэг хамрагдах бөгөөд аймгийн УЗХороо түгээлтийн ажлыг хийж байна.
Нэг багц нь 256 мянган төгрөгийн өртөгтэй бөгөөд үүнд хоёр төрлийн амны хаалт, нэг удаагийн бээлий малгай улавч, халуун хэмжигч, нүүрний хаалт, нөмрөг зэрэг есөн төрлийн эд зүйл багтжээ.