Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт түргэвчилсэн шинжилгээгээр 98, PCR-аар 73 иргэнээс шинжилгээ авахад халдварын батлагдсан тохиолдол 99-өөр нэмэгдэж, нийт 16013 боллоо. Шинэ тохиолдлууд нь долоон суманд бүртгэгджээ.
эрүүл мэндийн байгууллагад 207 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн эмчилгээнд 1267 иргэн хянагдаж байна. Харин нийт эдгэрэлт 14377 болжээ.
Хэвтэн эмчлүүлэгсдийн дунд жирэмсэн эмэгтэй 33, хүүхэд 94 байна. Биеийн байдлаар нь авч үзвэл хөнгөн 149, хүндэвтэр 54, хүнд дөрвөн иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Өөрөөр хэлбэл халдварт өртөх эрсдэлт бүлгийн иргэдийн тоо тогтмол өсч байгааг анхаарууллаа.