МАЛЧИД 150 МОД ТАРИВ
Сүхбаатар сум Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, улмаар 10 жилийн хугацаанд 1 сая 600 мянган тод тарих чиглэлийг авчээ. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ ч төлөвлөсөн байна. Энэ хүрээнд тус сумын малчид нэгдэн төрийн байгууллагуудынхаа хашаанд мод тарив. Тодруулбал, таван багийн 150 малчин нэгдэн сумынхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг албан байгууллагын хашаанд хүн тус бүр нэг мод […]
БЭЛЧЭЭР НУТГАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ТАЛААР МАЛЧИДТАЙГАА ЗӨВЛӨЛДӨВ
Сүхбаатар сум “Шинэ мэдээллээр оюунаа цэнэглэж сумынхаа хөгжилд хамтдаа зүтгэе” уриан дор малчдын зөвлөгөөнөө 4 дүгээр сарын 27-нд хийлээ. Тус сум нь 438 мянган толгой малтай. Газар нутгийн хэмжээгээр аймагтаа хоёрт ордог ч бэлчээрийнх нь 65 хувь даац хэтэрч, устаж үгүй болох аюулд ойртжээ. Тиймээс цаашид бэлчээр, усаа авч үлдэх, хамгаалах чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах […]