Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БЭЛЧЭЭР НУТГАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ТАЛААР МАЛЧИДТАЙГАА ЗӨВЛӨЛДӨВ

Сүхбаатар сум “Шинэ мэдээллээр оюунаа цэнэглэж сумынхаа хөгжилд хамтдаа зүтгэе” уриан дор малчдын зөвлөгөөнөө 4 дүгээр сарын 27-нд хийлээ. Тус сум нь 438 мянган толгой малтай. Газар нутгийн хэмжээгээр аймагтаа хоёрт ордог ч бэлчээрийнх нь 65 хувь даац хэтэрч, устаж үгүй болох аюулд ойртжээ. Тиймээс цаашид бэлчээр, усаа авч үлдэх, хамгаалах чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар уг зөвлөгөөнөөр хэлэлцсэн юм.

Нэг өдөр хэлэлцээд шууд шийдэлд хүрэхгүй ч эхний ээлжинд бэлчээрнутгаа хамгаалах ажилд хүн бүрийн үүрэг оролцоо маш чухал гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Сүхбаатар сум бол аймгийнхаа бэлчээрийн болоод хадлангийн нөөц газар нутаг. Харамсалтай нь энэ нөөц газар үгүй болж байна. Энэ бол бид бүхний өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал. Үүнийг хэрхэн шийдэх боломжтой талаар судалж, ярилцаж, туршлага судалж байна. Хил залгаа нутагладаг өөрийн болон өөраймгийн сумдтайгаа ч санал солилцож байгаа. Тиймээс нэн тэргүүнд зөвлөгөөнөө хийж, асуудлаа хамтдаа хэлэлцэж байна. Үүнээс гарсан санал санаачлагыг ажил хэрэгтээ тусгаж ажиллана. Бэлчээрийн усжуулалтын тухайд шаардлагатай газруудад гүн өрмийн худгийг гаргаж байгаа. Өнөрсөн жил шинээр дөрвөн худаг гаргасан. Энэ бо мөн тооны худаг гаргахаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг маш сайн судалгаатай хийхгүй хэрэгтэй гэдгийг сумын Засаг дарга Б.Батхүрэл нээлтийн үгэндээ хэллээ.

Сүхбаатар сум нь малчин 761, малтай 945, мал бүхий 171 өрхтэй. Өнгөрсөн онд хамгийн олон буюу 3345 малыг 5 дугаар багийн малчин Ж.Сүх-Очир тоолуулжээ. Нийт 1245 малчин байгаагаас 507 нь эмэгтэй байна. Мөн сумын хэмжээнд 1000-2000 малтай 102, 2000-аас дээш малтай 13 өрх байна. Хэдийгээр малынхаа тоо толгойг өсгөж байгаа нь сайшаалтай ч цаашид тооноос илүү чанарт нь анхаарч, эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хамтарч хоршоо байгуулан малаа болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгааг аймгийг ХХААГ-ын дарга Т.Ган-Очир тодотгов. Эрчимжсэн МАА бол цэьэр хөрөнгө оруулалтын ажил. Малдаа болон малчин өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт. Ийм санал санаачлага гаргасан малчныг дэмжиж хамтран ажиллана гэдгээ ч тэрээр тодотгов.

Зөвлөгөөнийг сумын ЗДТГ, Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт биологийн олон янзын байдлыг хамгаалах төсөл, аймгийн ХХААГ хамтран зохион байгуулсан. Зөвлөгөөнд аймгийн ХХААГ, ОБГ, УЦУОШТ, МЭГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын удирдлагууд, таван багийн 150 орчим малчин оролцсон юм. Оролцогч байгууллагууд малчидтай холбогдох мэдээ мэдээллийг өгч, тэдний санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлаа харилцан ярилцаж байв.