Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МАЛЧИД 150 МОД ТАРИВ

Сүхбаатар сум Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, улмаар 10 жилийн хугацаанд 1 сая 600 мянган тод тарих чиглэлийг авчээ. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ ч төлөвлөсөн байна. Энэ хүрээнд тус сумын малчид нэгдэн төрийн байгууллагуудынхаа хашаанд мод тарив.

Тодруулбал, таван багийн 150 малчин нэгдэн сумынхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг албан байгууллагын хашаанд хүн тус бүр нэг мод буюу нийт 150 модыг тарилаа. Тэдний энэ үйлсэд зориулан тухайн байгууллагын ажилчид модны нүхийг урьтаж бэлдсэн байжээ. Цаашид модны арчилгаа, усалгааг тухайн байгууллагууд хариуцана.

Мөн ЗДТГ-аас сумын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаар, иргэдээрээ нийтээр нь мод тариулахаар төлөвлөжээ. Авто зам дагуу, нийтийн эзэмшлийн талбай, айл өрхийн хашаанд гээд газраа ч төлөвлөж буй аж. Мод тарих байгууллага, иргэдээ орон нутаг бодлогоор дэмжиж, хамтран ажиллана гэдгээ сумын Засаг дарга Б.Батхүрэл илэрхийллээ.