Баруун-Урт сумын Мандарваа цэцэрлэгийн Ногоон зүрх клубээс санаачлан татсан тамхины ишийг иргэдээс худалдан авч эхэлжээ. Улмаар түүнийгээ орон нутгийн болон бусад газрын блокны үйлдвэрт нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Учир нь тамхины их нь блокны дотор хийгээд байшин барилга барихад маш сайн дулаалга болдог байна.
Тамхины нэг колиграмм ишийг 5000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд энэхүү мөнгөө клубын багш нар өөрсдөө бүрдүүлдэг. Тодруулбал, тэд чөлөөт цагаараа хэрчсэн гурил, гэрийн боорцгийг үйлдвэлэн байгууллагынхаа ажилчид болон эцэг эхчүүддээ хямд үнээр зар, дээрх мөнгөө бүрдүүлдэг байна. Тэд мөн ашиглагдахгүй болсон хуруун зайг мөн хэрхэн ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж болох талаар судалж, зайга цуглуулж эхэлжээ.
Татсан тамхины иш, зай зэрэг нь байгаль болон хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй бөгөөд газрын хөрсөнд 10 жилийн дараа шингэдэг байна.
Мандарваа цэцэрлэг нь БОАЖЯ, БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Олон улсын эко сургууль цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдаж, аймгаасаа хамгийн анхны Хүрэл гэрэгэ шагналын эзэн болсон билээ.