СҮХБААТАР АЙМАГ ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛНО
МЗХ-оос Сүхбаатар аймагт Залуучууд хөгжлийн төвийг үнэ төлбөргүй барьж өгөхөө илэрхийллээ. Үүний тулд аймаг орон нутгийн зүгээс төвийг барих газрын асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой юм. Уг асуудлыг шийдвэрлэж чадвал барилгын ажлыг даруй эхлүүлж, энэ онд нь багтаан хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаагаа МЗХ-ны тэргүүн Б.Сэргэлэнбаатар хэлжээ. Тэрээр энэхүү мэдээг МЗХ-ны “Эв нэгдлээр манлайлъя -Некст степ” удирдах […]
БӨӨР, ШЭЭСНИЙ ЗАМЫН БҮХ ТӨРЛИЙН ХАГАЛГААГ ОРОН НУТАГТАА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Аймгийн Нэгдсэн эмнэлэг урологийн /бөөр, шээсний зам/ дурангийн мэс заслыг хийдэг боллоо. Улсын төсвийн 313 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дурангийн мэс заслын тоног төхөөрөмжийг ЭМЯ-аас нийлүүлжээ. АНЭ-ийн хамт олон энэ төрлийн хагалгааг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг өнгөрсөн жилээс хангаж эхэлсэн бөгөөд мэргэжлийн боловсон хүчнээ ч бэлтгэжээ. Энэхүү тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр түрүү булчирхай, давсагны чулуу, давсагны хадвар, […]