Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАР АЙМАГ ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛНО

МЗХ-оос Сүхбаатар аймагт Залуучууд хөгжлийн төвийг үнэ төлбөргүй барьж өгөхөө илэрхийллээ. Үүний тулд аймаг орон нутгийн зүгээс төвийг барих газрын асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой юм. Уг асуудлыг шийдвэрлэж чадвал барилгын  ажлыг даруй эхлүүлж, энэ онд нь багтаан хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаагаа  МЗХ-ны тэргүүн Б.Сэргэлэнбаатар хэлжээ.

Тэрээр энэхүү мэдээг МЗХ-ны “Эв нэгдлээр манлайлъя -Некст степ” удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүнд дуулгасан байна.

100 жилийн түүхт МЗХ-г үндэслэгч Д.Сүхбаатарын төрөлх нутаг, мөн Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо 2021 оны ажлаараа шилдгийн шилдгээр шалгарсны шагнал зэрэг үндэслэлээр дээрх шийдвэрийг МЗХ-ны Удирдах зөвлөлөөс гаргажээ. Орон нутагт олдож буй анхны бөгөөд ховрхон боломжийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө зохих албаны хүмүүстэй уулзаж эхэлсэн тухайгаа аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ц.Өлзийжаргал ярилаа.