700 ГАРУЙ МЯНГАН МОДЫГ ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Аймгийн БОАЖГ-ын 45 сая төгрөгийн санхүүжилтээр Баруун-Урт сумын 5 дугаар тойргийн зургаан километр газарт 45 сая төгрөгөөр хамгаалалтын хашаа хийгдлээ. Ингэснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022-2030 онд таригдах 735,700 ширхэг мод сөөг бүрэн хамгаалагдах боломж бүрдэж байна. Уг ажлыг “Хүрэл соёмбо” ХХК гүйцэтгэж, цаашид хяналт тавьж хариуцах Баруун-Урт сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөв. Баруун-Урт сум […]
ХАЯГДАЛ ХОГООР ҮЙЛДВЭРЛЭСЭН ШОНД 50 ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГЧ БАЙНА
Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ дахин боловсруулсан хогоор шон үйлдвэрлэн иргэдэд нийлүүлж эхэлжээ. Модон шон удаандаа газрын хөрсөнд ялзарч муудан хугарч унадаг. Харин уг шон нь хөрсөнд тэсвэртэй учир үйлдвэрлэгчийн талаас 50 жилийн баталгааг өгч байна. Гялгар уут, хуванцар савыг хайлуулан хоёр метрийн урттай, 8х8 10х10 гэсэн хоёр төрлийн хэмжээтэй шонг үйлдвэрлэж байна. Одоогоор иргэн, хувь […]
ГАНГА НУУРААС ЯВСАН ХУН БНСУ, БНХАУ-Д ОЧИЖ ӨВӨЛЖДӨГ
Ганга нууранд нүүдлийн шувууд хавар, намартаа цугладаг бөгөөд 9 дүгээр сарын эхээс 11 сарыг хүртэл хун шувууд чуулдаг. Гангар, гунгар, хуруут гэсэн гурван зүйлийн хун Ганга нуурт ирдэг байна. Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 600 гаруй хунд сансрын дамжуулагч зүүж судалгаа хийхэд Ганга нуураас явсан хун БНСУ-ын урд хэсэг, БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт очиж […]