Аймгийн БОАЖГ-ын 45 сая төгрөгийн санхүүжилтээр Баруун-Урт сумын 5 дугаар тойргийн зургаан километр газарт 45 сая төгрөгөөр хамгаалалтын хашаа хийгдлээ. Ингэснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022-2030 онд таригдах 735,700 ширхэг мод сөөг бүрэн хамгаалагдах боломж бүрдэж байна.
Уг ажлыг “Хүрэл соёмбо” ХХК гүйцэтгэж, цаашид хяналт тавьж хариуцах Баруун-Урт сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөв.
Баруун-Урт сум таван тойрог замтай. Нийтийн эзэмшлийн зам талбайгаас гадна тойргийн зам дагуу модыг олноор тарьж байгаа. Гэвч хариулгагүй мал зам дагуух ялангуяа гадна тойргийн замыг дагасан моддыг идэж, хугалж гэмтээх тохиолдол элбэг. Тиймээс хашаажуулалт, хамгаалалтыг хийх зайлшгүй шаардлагатай учир ийнхүү аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шат дараатайгаар хашаажуулах ажил хийгдэж буй юм.
2022 онд аймгийн хэмжээнд 150 мянга орчим модыг шинээр тариад байна.