Удирлагууд гарын үсгээ монгол бичгээр бичих уриалгад нэгдэж байна
Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсрол төвөөс “Миний нэр -Миний гоёл” аяныг зарлажээ. Улмаар төрийн байгууллагуудаас эхлээд аймгийн хэмжээний бүх ААНБ-ын дарга, удирдлагуудыг гарын үсгээ үндэсний монгол бичгээрээ бичиж хэвших уриалга, хөдөлгөөнийг өрнүүлж байна. Уг хөдөлгөөнд одоогоор аймаг, сумын төрийн ихэнх төрийн байгууллагын удирдлагууд, банк санхүүгийн салбарынхан нэгджээ. 2025 оноос төрийн албан хэргийг крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах, цаашлаад бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэл ажлын хүрээнд дээрх аяныг эхлүүлсэн бөгөөд аян өрнүүлээд өнгөрөх биш цаашид монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, тогтмолжуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажил арга хэмжээг зохион байгуулах аж.
Улаанбаатар хот дахь оюутнууд чуулна
Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн оюутнууд энэ сарын 12-ны өдөр Нутгийн хөгжилд хамтдаа уриан дор чуулна. Хөдөөгийн сэргэлт үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин ирэгсдийг дэмжин урамшуулах зорилго бүхий Нээлттэй Сүхбаатар аймаг” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжrээг нь баталсан. Энд төлөвлөгдсний дагуу бид уг чуулганыг хийх гэж байна. Сүхбаатар аймаг ирэх жилүүдэд хэрхэн яаж хөгжихөөр төлөвлөж байна, орон нутагтаа ирж ажиллах боломжийг танилцуулах, шинэ төгсөгчид орон нутагт ирж ажиллаж амьдрахад тулгардаг асуудал юу байдаг, түүнийг хамтдаа шийдвэрлэхийн тулд хэрхэх вэ гэдгийг […]