Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсрол төвөөс “Миний нэр -Миний гоёл” аяныг зарлажээ. Улмаар төрийн байгууллагуудаас эхлээд аймгийн хэмжээний бүх ААНБ-ын дарга, удирдлагуудыг гарын үсгээ үндэсний монгол бичгээрээ бичиж хэвших уриалга, хөдөлгөөнийг өрнүүлж байна.
Уг хөдөлгөөнд одоогоор аймаг, сумын төрийн ихэнх төрийн байгууллагын удирдлагууд, банк санхүүгийн салбарынхан нэгджээ.
2025 оноос төрийн албан хэргийг крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах, цаашлаад бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэл ажлын хүрээнд дээрх аяныг эхлүүлсэн бөгөөд аян өрнүүлээд өнгөрөх биш цаашид монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, тогтмолжуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажил арга хэмжээг зохион байгуулах аж.