Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн оюутнууд энэ сарын 12-ны өдөр Нутгийн хөгжилд хамтдаа уриан дор чуулна.
Хөдөөгийн сэргэлт үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин ирэгсдийг дэмжин урамшуулах зорилго бүхий Нээлттэй Сүхбаатар аймаг” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжrээг нь баталсан. Энд төлөвлөгдсний дагуу бид уг чуулганыг хийх гэж байна. Сүхбаатар аймаг ирэх жилүүдэд хэрхэн яаж хөгжихөөр төлөвлөж байна, орон нутагтаа ирж ажиллах боломжийг танилцуулах, шинэ төгсөгчид орон нутагт ирж ажиллаж амьдрахад тулгардаг асуудал юу байдаг, түүнийг хамтдаа шийдвэрлэхийн тулд хэрхэх вэ гэдгийг хэлэлцэнэ гэж аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа хэллээ.
Судалгааны байгууллагаас их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд төгсөөд орон нутагтаа очиж ажиллаж, хөдөлмөрлөх нь бага байгааг тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор аймгууд боловсон хүчний дутагдалд оржэхэлсэн байна. Сүхбаатар аймгийн тухайд нийгмийн бүхий л салбарт тэр дундаа Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт боловсон хүчин нэн дутагдалтай байгаа юм. Тиймээс энэхүү чуулганыг цаг үеэ олсон үйл ажиллагаа болохн зэрэгцээ тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байгаагаа зохион байгуулагчид тодотгов.
Чуулганд аймгийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон энэцаг үеийн хамгийн шилдэг гэх лекторууд оролцоно. Бүтэн өдрийн турш үргэлжлэх чуулганаар оролцогчид нутагтаа сайхан амьдаръя, оюутнууд нутаг орныхоо хөгжилд хэрхэн гар бие оролцох вэ? сэдвүүдээр хоёр шатны хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн урлаг соёлын үйл ажиллагаа, эрүү мэндийн ерөний үзлэг зэрэг арга хэмжээ болох аж.