Сүхбаатар аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
Цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Сүхбаатар аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Аймгийн УЦУОШТ-өөс өгч буй мэдээгээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 92,6 хувь нь цагаан зудтай 7,7 хувь буюу Түмэнцогт сум төмөр мөсөн зудын хэмжээнд хүрчээ. Урьдчилсан мэдээгээр энэ сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна […]
ЭРДЭНЭЦАГААН СУМАНД ОТРЫН ШТАБ БАЙГУУЛНА
Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанаар Эрдэнэцагаан сумын нутагт отрын хээрийн штабыг байгуулахаар шийдвэрлэлээ. Тодруулбал Эрдэнэцагаан сумын Лагийн нуур орчимд Сүхбаатар, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумд хамтарсан отрын хээрийн штабыг байгуулна. Тус штаб нь малчид болон малын эрэлчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд гурван гэр барихаар төлөвлөжээ. Отрын штаб нь энэ долоо хоногоос ажиллаж эхэлнэ.