Цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Сүхбаатар аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Аймгийн УЦУОШТ-өөс өгч буй мэдээгээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 92,6 хувь нь цагаан зудтай 7,7 хувь буюу Түмэнцогт сум төмөр мөсөн зудын хэмжээнд хүрчээ. Урьдчилсан мэдээгээр энэ сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна гэв.
Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссоос зохих арга хэмжээнүүдийг авч байна. Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нэг суманд 300 орчим шуудай тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох, Олгой благ компаниас хандиваласн түүрсийг татан авах ажлыг эхлүүлээд байна.
Малчид иргэдийн хувьд зам битүү цасаар хаагдсаны улмаас хоол хүнс болон тэжээл татах боломжгүй байдалтай байгаа юм. Тиймээс замын цасыг хагалах ажлыг мөн шат дараатай хийхээр болоод байна. Баруун-урт сумын ЗДТГ эхний ээлжинд 140 км замын цасыг хагалж, нээхээр ажиллаж байна. Тус орчимд 50 орчим өрхийн 17000 гаруй мал өвөлжиж байгаа аж.
Бусад сумд ч мөн зам хаагдсан газруудад сард нэг удаа зам нээх ажлыг зохион байгуулахыг сумдын удирдлагад чиглэл болголоо.