Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанаар Эрдэнэцагаан сумын нутагт отрын хээрийн штабыг байгуулахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал Эрдэнэцагаан сумын Лагийн нуур орчимд Сүхбаатар, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумд хамтарсан отрын хээрийн штабыг байгуулна. Тус штаб нь малчид болон малын эрэлчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд гурван гэр барихаар төлөвлөжээ.
Отрын штаб нь энэ долоо хоногоос ажиллаж эхэлнэ.