Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Сар шинийн барилдааныг гурван жилийн дараа зохиов

Аймгийн ЗДТГ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо хамтран сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг гурван жилийн дараа зохион байгуулав. Үндэсний спорт тэр дундаа үндэсний бөхийг хөгжүүлэх, шинэ залуу бөхчүүдээ дэмжих үүднээс барилдааны бай шагналыг урьд жилүүдээс өндөр болгосон гэдгээ аймгийн Засаг дарга нээлтийн үгэндээ тодотголоо. Барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр тэргүүтэй Сүхбаатар аймгийн Жавхлант бөхийн […]

Нөөцийн өвсийг сумдад олгож эхэллээ

Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Онцгой комиссын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг 60 мянган боодлоор нэмэгдүүлсэн. Нөөцийн өвсийг сумдад олгож эхэлсэн бөгөөд иргэд малчдад хөнгөлөлттэй үнээр очих юм. Нөөцийн өвсийг нэмэгдүүлэхдээ хил орчмын бүсэд байсан өвсийг татан авчирч, аймгийн төвд нэгтгэсэн. Үүнд 700 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Нэг суманд 4000-5000 боодол өвс ноогдоно. Өвсийг сумдын […]