Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Сар шинийн барилдааныг гурван жилийн дараа зохиов

Аймгийн ЗДТГ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо хамтран сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг гурван жилийн дараа зохион байгуулав.

Үндэсний спорт тэр дундаа үндэсний бөхийг хөгжүүлэх, шинэ залуу бөхчүүдээ дэмжих үүднээс барилдааны бай шагналыг урьд жилүүдээс өндөр болгосон гэдгээ аймгийн Засаг дарга нээлтийн үгэндээ тодотголоо.

Барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр тэргүүтэй Сүхбаатар аймгийн Жавхлант бөхийн дэвжээнийхэн, залуу бөхчүүд гээд хүчит 64 бөх зодоглосноос аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр зургаа даван түрүүлж, аймгийн хурц арслан Б.Номиндалай үзүүрлэлэж түрүү бөхийг дөрвөн сая, үзүүрлэсэн бөхийг хоёр сая төгрөгөөр урамшууллаа. Мөн шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан юм.

Цар тахал болоод цаг зудын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн гурван жил сар шинийн, мөн заалны барилдааныг зохиогоогүй.  Тиймээс энэ удаагийн барилдаанд нутгийн бөхчүүд ихээхэн ач холбогдол өгч зорин ирж барилдсаны дээр үзэгч олон ч сайхан хүлээж авч байгаа нь үнэхээр ийм барилдаан үгүйлэгдэж байсныг илтгэж байна. Тиймээс цаашид онцгой нөхцөд үүсэхгүй л бол сар шнинийн барилдаанаа уламжлал болгон хийх болно гэж аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Хүрэлбаатар хэлэв.