Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээ,мэдээллийн сайт

Иргэдэд танхимын сургалтаар мэргэжил олгож байна

Аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй идэвхтэй ажил хайгч иргэдийг танхимаар мэргэжил олгох сургалтад хамруулж, 19 иргэнийг цахилгаанчнаар бэлтгэж байна. Сургалтад хамрагдаж буй иргэд нэг сарын хугацаанд мэргэжлийн багшийн удирдлага дор суралцахын зэрэгцээ ажлын байрны дадлагыг ч хийх юм. Хамгийн гол нь тэд чадамжийн гэрчилгээтэй төгсөж, ажлын байранд шууд зуучлагдах боломжтой. Аймгийн ХХҮГ хөдөлмөрт бэлтгэх үйл ажиллагааны хүрээнд […]

Улсын мэргэдүүдээр ахлуулсан сур харваан тэмцээн болно

Улсын мэргэдүүдээр ахлуулсан 128 харваачийн тэмцээн зургаадугаар сарын 1-нд Баруун-Уртад болно. Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбооны санаачилгаар улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдах тус тэмцээнд Монгол Улсын мэргэн цолтой 24 харваач оролцохоо мэдэгджээ. Тодруулбал, Монгол Улсын дархан мэргэн гурав, даяар дуурсах мэргэн гурав, даян мэргэн долоо, Монгол Улсын мэргэн арав, хүндэт мэргэн дөрөв ирэхээр болсон […]