Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Иргэдэд танхимын сургалтаар мэргэжил олгож байна

Аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй идэвхтэй ажил хайгч иргэдийг танхимаар мэргэжил олгох сургалтад хамруулж, 19 иргэнийг цахилгаанчнаар бэлтгэж байна.

Сургалтад хамрагдаж буй иргэд нэг сарын хугацаанд мэргэжлийн багшийн удирдлага дор суралцахын зэрэгцээ ажлын байрны дадлагыг ч хийх юм. Хамгийн гол нь тэд чадамжийн гэрчилгээтэй төгсөж, ажлын байранд шууд зуучлагдах боломжтой.

Аймгийн ХХҮГ хөдөлмөрт бэлтгэх үйл ажиллагааны хүрээнд явуулж буй танхимаар мэргэжилт олгох сургалтыг МСҮТ-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цаашид эрэлттэй ажлын байранд мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна. Учир нь богино хугацааны, төгсөөд шууд ажлын байранд гарах боломжтой мэргэжлээр суралцах хүсэлтэй иргэд олон байдаг гэв.