ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын зааг нутагт гадны иргэд хууль бусаар ашигт малтмал олборлож байсантай холбоотойгоор цаашид дахин ийм хууль бус үйлдэл гаргуулахгүй байх тал дээр аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр, Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн, ашиг хонжоо хайсан иргэд хоёр удаагийн үйлдлээр манай газар нутагт халдсан тохиолдол гарлаа. Үүн дээр Цагдаагийн газар […]
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
Эрүүл мэндийн яамны хоёр дахь удаагийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж болон бусад эм, эмнэлгийн хэрэгслийн дэмжлэгийг үзүүллээ. Тодруулбал, амьсгалын аппарат нэг, хүчилтөрөгч өтгөрүүлэгч нэг, утлагын аппарат нэг, халуун хэмжигч дижитал аппарат хоёр, пульс тоологч хоёр, коронавирусний түргэвчилсэн тест 20 ширхэг мөн нэн шаардлагатай эмүүдийг олгожээ. Өмнө нь Эрүүл мэндийн яамнаас зөөврийн рентген аппарат олгосон бөгөөд тус аймгийн […]
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 29 ИРГЭНД ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын зааг нутагт хууль бусаар ашигт малтмалын олборлолт хийж байсан үйлдлийг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоож, холбогдох этгээдүүдэд хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал, 2020 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө тус аймгийн Эрдэнэцагаан сумын зургаадугаар багийн нутагт иргэд алтны агуулгатай чулуу хууль бусаар олборлож байна гэсэн дуудлага аймгийн […]
СҮХБААТАР АЙМАГ НООЛУУРЫН ҮНИЙГ АНХЛАН ТОГТООНО
Ноолуурын ханшийн асуудал энэ жил малчид,иргэдийн хувьд хүлээлт үүсгээд байгаа. Засгийн Газраас ноолуурын борлуулалттай холбоотой гаргасан шийдвэрийн хэрэгжилт удаашралтай байгаа учир Сүхбаатар аймаг холбогдох газартай хамтран ноолуурын үнийг бүсийн хэмжээнд анхлан тогтоох ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэлээ. Энэ талаар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатраас тодруулахад, Сүхбаатар аймгийн тухайд […]
300 ГАРУЙ МЯНГАН МАЛ ТӨЛЛӨЖ, ТӨЛ 99 ХУВЬТАЙ БОЙЖИЖ БАЙНА
Сүхбаатар аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл хайлж хаваржилт хэвийн байна. Аймгийн хэмжээнд 1.7 сая эх мал төллөх ёстой. Гуравдугаар сарын байдлаар нийт төллөх малын 17,8 хувь буюу 317000 мал төллөсний 850 нь ихэр байна. Гарсан төл 99 хувьтай бойжиж байна. Харин энэ сарын нэгний байдлаар сумдаас ирүүлсэн мэдээгээр аймгийн хэмжээнд 2000 гаруй мал хоргоджээ. Энэ […]