Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

300 ГАРУЙ МЯНГАН МАЛ ТӨЛЛӨЖ, ТӨЛ 99 ХУВЬТАЙ БОЙЖИЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл хайлж хаваржилт хэвийн байна. Аймгийн хэмжээнд 1.7 сая эх мал төллөх ёстой. Гуравдугаар сарын байдлаар нийт төллөх малын 17,8 хувь буюу 317000 мал төллөсний 850 нь ихэр байна. Гарсан төл 99 хувьтай бойжиж байна.

Харин энэ сарын нэгний байдлаар сумдаас ирүүлсэн мэдээгээр аймгийн хэмжээнд 2000 гаруй мал хоргоджээ. Энэ нь нийт авах төлтэй харьцуулбал бага тоо бөгөөд төлийн хорогдол дотор тугалын хорогдол өндөр байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэлж байна.