Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Эрүүл мэндийн яамны хоёр дахь удаагийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж болон бусад эм, эмнэлгийн хэрэгслийн дэмжлэгийг үзүүллээ.

Тодруулбал, амьсгалын аппарат нэг, хүчилтөрөгч өтгөрүүлэгч нэг, утлагын аппарат нэг, халуун хэмжигч дижитал аппарат хоёр, пульс тоологч хоёр, коронавирусний түргэвчилсэн тест 20 ширхэг мөн нэн шаардлагатай эмүүдийг олгожээ.

Өмнө нь Эрүүл мэндийн яамнаас зөөврийн рентген аппарат олгосон бөгөөд тус аймгийн нэгдсэн эмнэлэг өдгөө хоёр рентген аппаратаар ард иргэдэд үйлчилж байна. Нэг рентген аппаратыг ЭМЯ-аас олгосон бол нэгийг нь АНЭ болон Орон нутгийн хөгжлийн сангийн хамтарсан хөрөнгө оруулалтаар худалдаж авсан юм байна. Эдгээр аппарат нь зөөврийнх учир явуулын амбулаторийн үзлэгт ашиглагдах боломжтой ажээ.

Т.Одончимэг