Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

60 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОНГИЛООС 15 МАШИН ХОГ ГАРЧЭЭ

Уртын гэгээ ОНӨҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдийн нэрлэж заншсанаар 60 айлын орон сууцны таван орцны хонгилыг цэвэрлэн  нийт 15 машин хогийг гаргасан байна. Мөн дотор нь архины хамааралтай хүмүүс амьдарч байсан тохиолдол ч гарчээ. Улмаар энэ явдлыг холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэн, харин хогийг нэгдсэн цэгт төвлөрүүлж, орц хонгилд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Уртын гэгээ ОНӨҮГазар нь нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, […]

НООЛУУРЫН БОРЛУУЛАЛТ 06 ДУГААР САРЫН 30 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Ноолуурын борлуулалт хэзээ эхлэх вэ гэдэг хүлээлт малчдын дунд байсаар байна. Тус аймгийн хувьд ноолуур худалдах анхны үнийг тогтооно гэдэг мэдэгдлийг хийсэн ч одоогоор энэ ажил бэлтгэл ажлын төвшинд үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл малчдын ноолуурыг бүртгэж баталгаажуулсны дараа борлуулалтыг албан ёсоор эхлүүлэх юм байна. Улмаар аймгийн хэмжээнд ноолуур борлуулах ажил 06 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх аж. Энэ талаар аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох хэлэхдээ, ХХААХҮЯ-аас дахин ажлын удирдамж […]

“ХАНИЛСНААС ИЛҮҮ АМРАГ ҮГҮЙ” УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗАХИДАЛ…

Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн сард “Ханилснаас илүү амраг үгүй” захидлын уралдааныг зарласан. Уг уралдааны тэргүүн байрын захидлыг уншигч танд хүргэж байна. хань Х.Ушаандарт зориулсан чин сэтгэлийн үгээ энэхүү захидалдаа бичжээ. Сурагчийн ширээнээс тохой нийлүүлэн, оюутны амьдралаар хамтдаа амьдарч, харийн газар бие биенээ түшиж хамгийн сайхан бас хамгийн хүнд хэцүүг хамтдаа туулсан 13 […]

МӨНГӨН ЧИМЭГТЭЙ ЗЭС ХУВИН…

Аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй үнэт, ховор үзмэрүүдийн танилцуулгыг алдарт дархан М.Балдан-Осорын урласан мөнгөн чимэгтэй  зэс хувингаар үргэлжлүүлж байна. Тэрээр энэхүү бүтээлээ Сүхбаатар аймгийг сурталчлах “Соёл урлагийн 10 хоног”-т зориулан урлажээ. Уг хувин нь гурван товгор зэс бүслүүртэй, тагтай, мөнгөн оосортой. Доод дээд эмжээрээр угалзарсан хээн дунд дун байгаагаар, мөнгөөр урлан бүслүүрдэн чимсэн байна. Түүний гол хэсэгт дөрвөн дэлбээ бүхий мөнгөн хүрээн дунд таван хошуу малыг мөн мөнгөөр хийж,  тогтоожээ. Хувингийн гадна талд дөрвөлжин суурин […]