ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЭРДЭНЭЦАГААН, ОНГОН, БАЯНДЭЛГЭР СУМДЫН НООЛУУРЫГ ХУДАЛДАН АВНА
ХХААХҮЯ-тай гэрээ байгуулсан гурван ААНБ 04 дүгээр сарын 21-нд тус аймгийн Эрдэнэцагаан, Онгон сумдад ноолуур худалдан авах ажиллагааг эхлүүлнэ. Ингэхдээ зөвхөн тухайн сумдын харьяаллын малчдын ноолуурыг авах бөгөөд малчид өөрийн тушаах ноолуураа сумынхаа ЗДТГ-ын ХАА-н тасагт бүртгүүлсэн байх шаардлагатай. Үүний дараа буюу 04 дүгээр сарын 22-нд ноолуур авах ажил Баяндэлгэр суманд үргэлжилнэ. Эхний ээлжинд эдгээр сумын ноолуурыг авна. Ингэхдээ ноолуурыг нэг килограммыг нь 105 мянган төгрөгөөр үнэлнэ. […]
А.НАСАНБАТ: БАГШ НАРЫН ЦАХИМ ОРЧНЫ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД БОДЛОГООР ДЭМЖЭЭСЭЙ
Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед сургуулийн багш нар, тэр дундаа бага ангийн багш нар хэрхэн сургалтын ажлаа явуулж байгаа талаар тодруулахаар Баруун-Урт сумын Дөрөвдүгээр сургуулийн бага ангийн багш А.Насанбаттай цөөн хором ярилцлаа. / Тэрээр цахим орчны хүрээнд сургалтын ажлаа явуулж байгаа ч багш нарын цахим орчинд ажиллах мэдлэг дутагдаж байгаа учир цаашид энэ тал дээр […]
НИЙТ НУТГААР ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТЖЭЭ
04 дүгээр сарын 19-ний шөнө болон 20-ны өдрийн байдлаар Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар нойтон цас оржээ. Улмаар нийт нутгаар 0-2 см, Баяндэлгэр, Асгат, Онгон, Сүхбаатар, Халзан сумд хамгийн зузаан буюу хоёр см-ийн цасан бүрхүүл тогтоод байна. Одоо ч зарим нутгаар цас үргэлжлэн орж байна. Өнөө оройдоо тэнгэр тогтож, цаашдаа ойрын өдрүүдэд салхирхуу байна. 04 дүгээр […]
ГАЛ ТҮЙМРИЙН 96 ХУВЬ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ГАРЧЭЭ
Сүхбаатар аймгийн хэмжээнд он гарсаар объектын гал түймэр 23, хээрийн түймэр дөрвөн удаа гарчээ. Гарч буй гал түймрийн 96 хувь нь хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж гарч байгаа тул иргэн бүр сэрэгжтэй байж галын аюулаас сэрэмжлэх шаардлагатай байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Тодруулбал, ОБГ-т ирж байгаа хээрийн болон объёктын түймрийн дуудлагын 46 хувь үнс […]
НООЛУУРАА ӨГӨХ ГЭСЭН ИРГЭД УРТ ДАРААЛАЛ ҮҮСГЭСЭЭР БАЙНА
ХХААХҮЯ-тай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд Дорнод аймгаас ноолуур худалдан авч эхэлсэн. Энэ ажил Сүхбаатар аймгийн урд талын сумдаас эхлэх сургаар Эрдэнэцагаан суманд ийнхүү ноолуураа өндөр үнээр өгөх гэсэн иргэд 04 дүгээр сарын 19-ний шөнийн 00 цагаас эхлэн дараалал үүсгэжээ. Энэ дараалал одооч үргэлжлэн, бүр нэмэгдсээр байгаа гэнэ. Харин ноолуур худалдан авах ажил 04 дүгээр сарын […]