04 дүгээр сарын 19-ний шөнө болон 20-ны өдрийн байдлаар Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар нойтон цас оржээ. Улмаар нийт нутгаар 0-2 см, Баяндэлгэр, Асгат, Онгон, Сүхбаатар, Халзан сумд хамгийн зузаан буюу хоёр см-ийн цасан бүрхүүл тогтоод байна.
Одоо ч зарим нутгаар цас үргэлжлэн орж байна. Өнөө оройдоо тэнгэр тогтож, цаашдаа ойрын өдрүүдэд салхирхуу байна. 04 дүгээр сарын 23-аас нийт нутгаар дулаарна гэдгийг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.