Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ГАЛ ТҮЙМРИЙН 96 ХУВЬ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ГАРЧЭЭ

Сүхбаатар аймгийн хэмжээнд он гарсаар  объектын гал түймэр 23, хээрийн түймэр дөрвөн удаа гарчээ. Гарч буй гал түймрийн 96 хувь нь хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж гарч байгаа тул иргэн бүр сэрэгжтэй  байж галын аюулаас сэрэмжлэх шаардлагатай байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Тодруулбал, ОБГ-т ирж байгаа  хээрийн болон объёктын түймрийн дуудлагын 46 хувь үнс нурмаа ил задгай асгаснаас,  21 хувь нь пийшин зуух, яндангийн цооролтоос, хоёр  хувь нь хүүхдийн санамсар болгоомжгүй үйлдлээс,  19 хувь нь цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал алдагдсанаас болж гарчээ.

Харин дөрвөн удаагийн хээрийн түймрийг газар нутгаар нь авч үзвэл Эрдэнэцагаан суманд хоёр, Дарьганга Наран сумын зааг, Сүхбаатар суманд тус тус гарчээ.