Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НООЛУУРАА ӨГӨХ ГЭСЭН ИРГЭД УРТ ДАРААЛАЛ ҮҮСГЭСЭЭР БАЙНА

ХХААХҮЯ-тай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд Дорнод аймгаас ноолуур худалдан авч эхэлсэн. Энэ ажил Сүхбаатар аймгийн урд талын сумдаас эхлэх сургаар Эрдэнэцагаан суманд ийнхүү ноолуураа өндөр үнээр өгөх гэсэн иргэд 04 дүгээр сарын 19-ний шөнийн 00 цагаас эхлэн дараалал үүсгэжээ.

Энэ дараалал одооч үргэлжлэн, бүр нэмэгдсээр байгаа гэнэ. Харин ноолуур худалдан авах ажил 04 дүгээр сарын 20-нд эхлэх үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч ноолуур худалдан авч буй ААН-ийн төлөөллүүд Сүхбаатар аймагруу ирж яваа гэх мэдээллийг аймгийн ХХААГ-аас өглөө.

Манай аймагт ноолуур 60 мянган төгрөгийн ханштай байна.

 

Т.Одончимэг