Улсын Онцгой комиссын шийдвэрээр “МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ” аяныг 05 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон даяар өрнүүлж байгаа. Үүний дагуу Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас 1500 ширхэг амны хаалтыг иргэдэд үнэ төлбөргүй тараалаа.
Ковид-19-ын халдвар дэлхий нийтээр тархаж, өвчлөлийн тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж буй эрсдэлтэй энэ үед хувь хүн өөрийгөө хамгаалах хамгийн эхний алхам бол амны хаалт зүүх явдал гэдгийг ДЭМБ-аас тогтмол зөвлөж байгаа. Манай Улсад уг өвчний 31 тохиолдол илрээд байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, улмаар Улсын онцгой комиссоос 05 дугаар сарын 31нийг дуустал “МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ” аяныг улс орон даяар өрнүүлж байгаа. Энэхүү аянд нэгдэж хүрээнд Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас 1500 ширхэг амны хаалтыг иргэдэд үнэ төлбөргүй тараахаар шийдвэрлэж, ЗДТГ-ын мэргэжилтнүүд олон нийтийн газраар явж амны хаалтыг иргэдэд тараан өгч, амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг уриалж байлаа.
Иргэдийн нэг хэсэг нь амны хаалтыг худалдан авч байгаа бол зарим нь өөрсдөө оёж хэрэглэж байгаа. Аль ч тохиолдолд иргэдээс тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Тиймээс ингэж үнэ төлбөргүй амны хаалтыг тарааж байгаад тэд баяртай байгаагаа илэрхийлж, ЗДТГ-ын хамт олонд ажлын амжилт хүсч байсан юм.
Т.Одончимэг