Дэлхий нийтээр онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор иргэд улсаас гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөх ёстой. Ялангуяа Засгийн газар, Улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрүүд, аймгийн засаг даргын албан захирамжуудыг иргэн бүр хэрэгжүүлэх үүрэгтэй. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон шийдвэрүүд гарсан. Үүний нэг бол иргэн бүр амны хаалт зүүх явдал юм. Тэгвэл энэ шийдвэрийг хэрэгжүүлээгүй өөрөөр хэлбэл амны хаалт зүүгээгүй иргэнийг гамшгаас хамгаалах тухай хууль болон зөрчлийн турхай хуулиар нэг зуун мянган төгрөгөөр торгох юм байна.
Иргэнийг торгох тухай хуулийн заалтыг танилцуулъя.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2.1 Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх, 37.2.3 Гамшгаас хамгаалах үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах
Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 Гамшгаас хамгаалах талаар хуулдиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тиймээс иргэдийг иргэний үүргээ биелүүлж, амны хаалтаа тогтмол зүүхийг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Мөн хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хүүхдүүдийг тоглоомын талбайд бөөгнөрөх нөхцөл үүсгэхгүй байхад анхаарахыг эцэг эхчүүдэд сануулав.
Дээрх хуулийн хэрэгжилтэд аймгийн Цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт тавьж ажиллана.
Т.Одончимэг