Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулахтай холбоотойгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тээвэр эрхлэгч ААНБ-ууд дараах зөвлөмжийг өгч байна.
1.Тээвэрлэлтэд гарахаас өмнө ААНБ-уудын зүгээс жолоочийн хувцас, хэрэгсэл, бусад зүйлийн хангалтыг хянаж, нэг удаагийн амны хаалт 10 ширхэг, N95 амны хаалт 2 ширхэг, 50 ширхэгтэй нойтон сальфетка нэг, гар ариутгагч 2 ширхэг, нэг удаагийн бээлий10 ширхэг, нэг удаагийн хамгаалах хувцас нэг ширхэг, ариун цэврийн цаас хоёр ширхэг, мөн анхны тусламжийн иж бүрдэл, ажлын хөдөлмөр хамгааллын хувцас, биеийн халууныг хэмжих багаж, хэрэгсэл зэргээр бүрэн хангаж, хэрэглэх зааварчилгааг заавал өгнө.
2.Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тээврийн хэрэгслийн бүхээгт жолоочийн нүдэнд харагдахуйцаар ил байрлуулж, мэдээллийг тогтмол шинэчлэнэ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 14-нд баталсан түр журмаас…
Т.Одончимэг