Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЙМАГ БОЛОН СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРОО БАЙГУУЛАГДЖЭЭ

Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,4,31,12 дахь хэсгийг үндэслэж 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах Сүхбаатар аймгийн сонгуулийн хороог байгуулжээ. Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй баталсан бөгөөд сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбат  ажиллах юм байна. Аймгийн сонгуулийн хороо хэдийн анхдугаар болон хоёрдугаар хуралдаанаа хийж, 13 сумын сонгуулийн салбар хороо, хорооны […]

СҮХБААТАР АЙМАГТ 559 СУРАГЧ ЭЕШ ӨГНӨ

2020 оны хичээлийн жилд Сүхбаатар аймгийн хэмжээнд 600 орчим хүүхэд 12 дугаар ангийг төгсөж байна. Харин 559 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол 70 орчим сурагч өөрийн хүсэлтээр татгалзжээ. Нийт  бүртгүүлсэн сурагчдын 50-иас илүү хувь нь Математик, Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэлний хичээлүүдээр шалгалт өгөх бол Монгол Улсын түүх, Газарзүй, Орос хэлний хичээлүүдээр хамгийн […]

ГУРВАН СУМААС 130,5 ТОНН НООЛУУР ХУДАЛДАН АВЧЭЭ

Онгон, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумдад 2277 өрхийн 130,5 тонн ноолуурыг гэрээт  ААНБ-ууд худалдан авчээ. Энэ нь тус сумдаас бэлтгэх ноолуурын 89 хувь юм. Дээрх сумдад килограмм ноолуурыг дунджаар 90-102 мянган төгрөгийн хооронд худалдан авсан байна. Харин бусад сумдад ноолуур худалдан авах аж ахуй нэгжүүд хараахан  тодорхой болоогүй байна. Энэ долоо хоногт дараагийн аж ахуй нэгжүүд ирж ноолуур авах […]

ХАҮТ-ААС БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ САНАЛЫГ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ТАВИВ

Коронавирусний тархалтаас үүдэн Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдэд олон асуудал тулгарч, хүндрэл бэрхшээл их гарч байгаа. Үүнтэй холбогдох өргөдлүүд ч аймгийн засаг даргад цөөнгүй иржээ. Тиймээс АЗДТГ-аас холбогдох газруудтай хамтран энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцэж, саналаа солилцсон юм. Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд болон ХАҮТ-ийн Сүхбаатар аймаг дахь  салбар танхим, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, ХХҮГ, […]