Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,4,31,12 дахь хэсгийг үндэслэж 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах Сүхбаатар аймгийн сонгуулийн хороог байгуулжээ. Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй баталсан бөгөөд сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбат ажиллах юм байна.
Аймгийн сонгуулийн хороо хэдийн анхдугаар болон хоёрдугаар хуралдаанаа хийж, 13 сумын сонгуулийн салбар хороо, хорооны дарга нарыг томилсон байна. Сонгуулийн хорооны ажилчид нь сонгуулийн тухай хууль болон журам, заавар, зөвлөмж, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарийг чанд мөрдөх үүрийг хүлээж байна.
Сүхбаатар аймгийн 12 дугаар тойрог энэ удаагийн УИХ-ын сонгуульд хоёр мандаттай. Уг хоёр мандатын төлөө өрсөлдөх зарим нэр дэвшигчид тодорч эхэлсэн. Урьдчилсан байдлаар Сүхбаатар аймгийн 12 дугаар тойрогт дөрвөн намын нэр дэвшигчид өрсөлдөх нь тодорхой болоод байгаа юм.
Монгол улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4-р сарын 14-ний өдрийн 20-р тогтоолоор баталсан билээ.
Т.Одончимэг