Онгон, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумдад 2277 өрхийн 130,5 тонн ноолуурыг гэрээт ААНБ-ууд худалдан авчээ. Энэ нь тус сумдаас бэлтгэх ноолуурын 89 хувь юм. Дээрх сумдад килограмм ноолуурыг дунджаар 90-102 мянган төгрөгийн хооронд худалдан авсан байна.
Харин бусад сумдад ноолуур худалдан авах аж ахуй нэгжүүд хараахан тодорхой болоогүй байна. Энэ долоо хоногт дараагийн аж ахуй нэгжүүд ирж ноолуур авах ажлыг зохион байгуулах байсан ч Онцгой комиссын шийдвэрийн дагуу түр хойшилжээ. ХХААХҮЯ-аас гаргасан шийдвэрийн дагуу ноолуур авах ажил 06 дугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Яамнаас тавьж байгаа шаардлагыг хангасан аж ахуй нэгжүүд ирж, аль сумаас ноолуур бэлтгэхээ сонгоно. Мөн Сүхбаатар аймгийн хэмжээнд бэлтгэсэн малчдын гар дээр байгаа ноолуурыг бүгдийг авна гэдгийг аймгийн Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Т.Одончимэг