ФИТНЕСС КЛУБИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЭМДС-ИЙН БУЦААН ОЛГОЛТОД ХАМРАГДАНА
Фитнесс клубд хичээллэсэн иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас улирал бүр 60 мянган төгрөгийн буцаан олголтыг өгөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлэх шаардлагыг Ханан фитнесс клуб хангажээ. Эрүүл мэндийн сайд болон БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтэд тэнцэж, улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн 13 клубийн нэгээр тодорсон. Ингэснээр манай клубээр үйлчлүүлсэн иргэн ЭМДС-ийн буцаан олголт буюу урамшуулалд хамрагдах боломжтой болоод байна. Шаардлагатай тоног […]
Д.АРИУНДЭЛГЭР: МУЗЕЙН ШИНЭ БАЙРТАЙ БОЛОХ НЬ МАНАЙ АЖИЛЧДЫН ОЛОН ЖИЛИЙН МӨРӨӨДӨЛ
Жил бүрийн 05 дугаар сарын 18-ны өдрийг Олон улсын музейчдийн өдөр болгон зарласан. Энэхүү өдрийн хүрээнд Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн захирал Д.Ариундэлгэртэй ярилцлаа. 1940-өөд онд ашиглалтад орж байсан музейн барилга өдгөө үнэт үзмэрүүдийг хадгалж, үйл ажиллагаа явуулахад бэрх болжээ. Гэсэн хэдий ч олон жил тууштай явсны үр дүнд ирэх онд шинэ барилгатай болох гэж буй талаараа тэрээр баярлан хуучилсан […]
ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХ АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА
Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” ТББ-ын санаачлалаар “Лантуу хүүгийн богц” аян улс орны хэмжээнд өрнөж байгаа. Тэгвэл энэхүү аяныг мөн Сүхбаатар аймагт хэрэгжүүлж эхэлжээ. Аймгийн ГБХЗХГ-ын судалгаагаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 270 орчим зорилтот өрхөд 400 гаруй хүүхэд байна гэсэн тоо гарчээ. Тиймээс эдгээр хүүхдүүдэд туслах зорилгоор “Лантуу хүүгийн богц” аяныг аймагтаа Хэцүү цагт хүүхдэд тусалъя уриатайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Аянд […]
1000 ШИРХЭГ МОДНЫ СУУЛГАЦЫГ ҮНЭГҮЙ ОЛГОНО
Баруун-Урт сумын Засаг даргын санаачилгаар, Сүхбаатар ойжуулалт ОНӨҮГ, аймгийн БОАЖГ хамтран тус сумын гурав, дөрөвдүгээр багийн айл өрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 1000 суулгацыг үнэгүй олгож эхэллээ. Нэг өрхөд дөрвөн төрлийн суулгацыг өгч байна. Уг ажлыг “Хандлагаа өөрчилж, хашаандаа мод тарья” уриан дор хэрэгжүүлж байгаа бөгөөд айл өрхүүдэд суулгац өгөөд зогсохгүй мэргэжлийн байгууллагууд хэрхэн модыг тарьж ургуулах, арчилж […]
УРЬДЧИЛСАН БАЙДЛААР СҮХБААТАР АЙМАГТ НАЙМАН НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨНӨ
2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймгийн 12 дугаар тойрогт хоёр мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө. Урьдчилсан байдлаар дөрвөн намаас найман нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал, АН-аас Монгол Улсын ерөнхийлөгчийн Орон нутгийн хөгжил хариуцсан зөвлөх Ж.Батсуурь, АН-ын ХЭГ-ын дэд дарга Н.Ганибал, МАН-аас аймгийн засаг дарга асан З.Энхтөр, Нийгмийн хамгааллын сайд асан Т.Ганди, МАХН-аас сэтгүүлч Ч.Үл-Олдох, яруу найрагч Н.Лутбаяр, ШИНЭ намаас яруу найрагч Ай.Төмөр-Очир, ахмад сэтгүүлч Н.Лхагвасүрэн нар […]