Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УРЬДЧИЛСАН БАЙДЛААР СҮХБААТАР АЙМАГТ НАЙМАН НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨНӨ

2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймгийн 12 дугаар тойрогт хоёр мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө. Урьдчилсан байдлаар дөрвөн намаас найман нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ.

Тодруулбал, АН-аас Монгол Улсын ерөнхийлөгчийн Орон нутгийн хөгжил хариуцсан зөвлөх Ж.Батсуурь, АН-ын ХЭГ-ын дэд дарга Н.Ганибал, МАН-аас аймгийн засаг дарга асан З.Энхтөр, Нийгмийн хамгааллын сайд асан Т.Ганди, МАХН-аас сэтгүүлч Ч.Үл-Олдох, яруу найрагч Н.Лутбаяр,  ШИНЭ намаас яруу найрагч Ай.Төмөр-Очир, ахмад сэтгүүлч Н.Лхагвасүрэн нар нэр дэвшихээр болжээ.

Харин зарим нам эвсэл болон бие даагч нарын нэрс хөвөрч байгаа ч албан ёсоор тодорхой болоогүй байгаа юм.

 

Т.Одончимэг