Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” ТББ-ын санаачлалаар “Лантуу хүүгийн богц” аян улс орны хэмжээнд өрнөж байгаа. Тэгвэл энэхүү аяныг мөн Сүхбаатар аймагт хэрэгжүүлж эхэлжээ.
Аймгийн ГБХЗХГ-ын судалгаагаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 270 орчим зорилтот өрхөд 400 гаруй хүүхэд байна гэсэн тоо гарчээ. Тиймээс эдгээр хүүхдүүдэд туслах зорилгоор “Лантуу хүүгийн богц” аяныг аймагтаа Хэцүү цагт хүүхдэд тусалъя уриатайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Аянд нэгдэж буй хүмүүс мууддаггүй хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа болон бэлэн мөнгө хандивлах боломжтой. Аяныг хэрэгжүүлж буй залуучууд цахимаар уриалгаа тарааж, мөн нэгдэж хандив өгсөн хүмүүсийнхээ мэдээллийг олонд нээлттэй танилцуулж байгаа тухай Лантуун дохио ТББ-ын төлөөлөгч Ц.Анударь ярилаа.
Аян 05 дугаар сарын 18-наас эхлэн тав хоног буюу ирэх Баасан гараг хүртэл үргэлжилнэ. Одоогоор аймгийн ГБХЗХГ, Лидер сурагч клуб, мөн 10 гаруй хүн нэгдэж хандив өгсөн байна.
Т.Одончимэг