ЗАЛУУЧУУДЫГ СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛАВ
Сүхбаатар аймаг 62,9 мянган хүн амтай. Үүнээс сонгуулийн насны 40,7 мянган иргэн байна. Мөн нийт хүн амын 12,9 мянга буюу 20,5 хувь нь 18-30 насны залуучууд байгаа юм. Эдгээр залуусыг үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Сүхбаатар аймгийн иргэдийн сонгуульд оролцох ирц жилээс жилд нэмэгдэж байна. Гэхдээ нийт сонгууль өгч буй […]
15 ИХ ХАНАТАЙ ГЭРИЙН ХЭМЖЭЭТЭЙ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨТЭЙ БОЛЖЭЭ
Уулбаян сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж бүтээсэн ёслол хүндэтгэлийн их өргөөг бурхан багшийн дүйчэн өдрөөр нээж, ашиглалтад орууллаа. 15 их ханатай гэрийн хэмжээтэй энэхүү өргөөг Уулбаян сумын уугуул Гандантэгчилэн хийдийн Тамгын газрын дарга асан,Ловон лам,Уулбаян сумын Дэчинчойнхорлон хийдийн дархан хамба лам Б.Эрдэнэхүү өөрийн жундагуудын хамтаар босгожээ. Нийт 160 сая төгрөгийн өртөг бүхий ёслол хүндэтгэлийн өргөө нь бүрэн тохижилттой бөгөөд гадна талдаа уран зураг бүхий гороолсон […]
НЭР ДЭВШИГЧ Н.ГАНИБАЛ НООЛУУРЫН АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшигч Н.Ганибал ноолуурын асуудлаар мэдэгдэл хийлээ. Учир нь ноолуураа аль 04 дүгээр сард тушаасан малчид, иргэд өнөөг хүртэл ноолуурын мөнгөө олж авч чадаагүй байгаа юм. Тэрээр уг мэдэгдэлдээ, Ардчилсан Нам Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шударга ёсыг тогтоохыг онцолж байгаа билээ. Тус мөрийн хөтөлбөрийн хүрээнд би энэхүү мэдэгдлийг […]
НЭР ДЭВШИГЧИД ДАРЬГАНГА, НАРАН, ОНГОН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог, Сүхбаатар аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Жамбын Батсуурь, Наянтайн Ганибал нар Дарьганга, Наран, Онгон сумын иргэд, сонгогчидтой уулзлаа. УИХ-д анх удаа хос нэр дэвшигчээ сойж буй Сүхбаатарчууд тэднийг багаар нь дэмжихээ илэрхийлж байна. Дээрх сумын иргэд ч нэр дэвшигчдээ халуун дотноор угтан авч, амжилтын дээдийг хүсэж байлаа. Дарьганга сум бол Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Тийм ч учраас […]