УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог, Сүхбаатар аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Жамбын Батсуурь, Наянтайн Ганибал нар Дарьганга, Наран, Онгон сумын иргэд, сонгогчидтой уулзлаа. УИХ-д анх удаа хос нэр дэвшигчээ сойж буй Сүхбаатарчууд тэднийг багаар нь дэмжихээ илэрхийлж байна. Дээрх сумын иргэд ч нэр дэвшигчдээ халуун дотноор угтан авч, амжилтын дээдийг хүсэж байлаа.
Дарьганга сум бол Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Тийм ч учраас тус сумын ирээдүйн хөгжилд онцгойлон анхаарч, Монгол Улсын шилдэг сум болгох зорилтыг дэвшүүлжээ. Нэр дэвшигч Ж.Батсуурь Наран сумын унаган хүү. Нутгийн унаган хүүгээ хамтран нэр дэвшиж буй Н.Ганибалтай хамтад нь дэмжиж, хамгийн өндөр хувиар нутгаас нь гаргахын төлөө иргэн бүр хичээж ажиллах болно гэдгээ Наранчууд илэрхийлж байлаа.
Харин Онгон сум бол нэр дэвшигч Н.Ганибалын ээжийн төрсөн нутаг. Ижий аавынхаа болоод өөрсдийн төрж өссөн нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваа тэднийг очсон газар бүрт хүндэтгэн угтан авч, итгэл хүлээлгэж байна. Хар бага наснаасаа эхлэн ажил амьдралаа Сүхбаатар нутагтаа өрнүүлж, өнөөдрийн энэ аймаг орон нутгийг хамтдаа цогцлоосон Ж.Батсуурь, Н.Ганибал нар дахин хамтдаа илүү их хөгжил, амжилтын төлөө гар, сэтгэл нийлэн ажиллах учиртайг иргэд, сонгогчид хэлж байна.
Нэр дэвшигчид намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж, иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцэж яваа. Орон нутгийн иргэдийн хувьд ихэнх нь малчин, мал бүхий, малаас хамааралтай хүмүүс байдаг. Тиймээс малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, орлого нэмэгдүүлэх ажлыг онцгойлон мөрийн хөтөлбөртөө тусгасныг малчид сайшааж байлаа. Мөн Монгол Улсыг далайд гарцтай болгох авто болон төмөр замыг Сүхбаатарын нутгаар дамжуулан өнгөрөөх том ажлыг тэд мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр орон нутагт ажлын байр нэмэгдэж, үйлдвэрлэл үйлчилгээ шинэ шатанд гарч тэр хирээр өрхийн орлого нэмэгдэх юм. Энэ бол маш том ирээдүй. Бас том боломж. Алсын хараатай, өндөр үр дүнтэй энэ ажлуудыг хэрэгжүүлж чадах хүмүүс нь нэр дэвшигч Ж.Баьтсуурь, Н.Ганибал нар. Тийм учраас тэдэнд орон нутгийн иргэд сонгогчид дуу нэгтэйгээр итгэл хүлээлгэж байна.
Дээр дурдсан бүхнийг амжилттай ажил хэрэг болгоход нэр дэвшигчид хамт байх учиртай. Өөрөөр хэлбэл хамтдаа сонгогдож байж хүчтэй баг, хүчирхэг бүтээн байгуулагчид болох юм. Хамтын зүтгэл, Хөгжлийг гарц.
Т.Одончимэг