ААДАР БОРООНЫ УЛМААС ХОЁР СУМАНД 250 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ
Аймгийн Онцгой байдлын газраас 06 дугаар сарын 23, 24-нд орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас үүссэн хохирлыг танилцууллаа. Цаг агаарын тус үзэгдлийг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж дүгнэж байгаа бөгөөд нийт хоёр суманд 250 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ. Тодруулбал, Түвшинширээ суманд 3058 толгой мал хорогдож, хоёр айл орон гэргүй болж нийт 227 сая төгрөгийн хохирол, Эрдэнэцагаан суманд 170 […]
“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” УХУУЛГА, НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
ЦЕГ-аас өрнүүлж буй “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний нээлтийг Баруун-Урт суманд хийлээ. Арга хэмжээний хүрээнд “Яараад яахав дээ” ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүлсэн юм. Аймгийн ИТХ, Цагдаагийн газар, Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ууд хамтран дээрх ажлыг орон нутагт үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Нээлтийн үеэр 20 гаруй авто машинтай цуваа аймгийн төв замаар явж, өсвөр насны хүүхэд залуучууд иргэд олон нийтэд ухуулах […]
ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ДӨРВӨН ХҮН МОТОЦИКЛИЙН ОСЛООР ЭНДЖЭЭ
Долоо дугаар сарын эхний долоо хоногт тус аймгийн дөрвөн иргэн мотоциклийн ослоор амь насаа алджээ. Тодруулбал, Эрдэнэцагаан суманд үерлэсэн голд хоёр мотоциклтой гурван иргэн урсаж эндсэн бол, Мөнххаан суманд согтуугаар мотоцикл жолоодож яваад урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хүнд бэртэж амиа алджээ. Мөргөлдөж амиа алдсан иргэн нь 1993 оных байсан бөгөөд тухайн үед […]
ТОГЛООМ, СУГАЛАА, ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДААНД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ
Энэ жилийн баяр наадмаар Баруун-Урт сумын хэмжээнд зөвхөн хоолон гэр, хуушуурын үйлчилгээнд зориулж иргэн, ААНБ-д нийт 40 орчим зөвшөөрөл олгоно. Эдгээр нь наадмын талбай болон морь барианы талбайд хуваагдан байрлах юм. Харин тоглоом, сугалаа, жижиглэнгийн худалдаанд зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Баяр наадмын өдрүүдээр үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан иргэн, ААНБ-ууд иргэдэд үйлчлэхдээ эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан, өнгө үзэмж сайтай гэр барина. Мөн ариун цэвэр, […]
СУМДЫН НААДМЫН ТОВ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Улсын онцгой комисс, Цагдаагийн Ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу сумдын наадмын тов өөрчлөгдөж, аймаг сумдын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг зохион байгуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл сумдын баяр наадмыг 07 дугаар сарын 10,11-нд тэмдэглэх шийдвэр цуцлагдлаа. Улсын Онцгой комиссоос цар тахлын үед олны бөөгнөрөл үүсгэхгүй байж, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд бүх аймаг, сумдын наадмыг нэгэн зэрэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл […]