Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Улсын онцгой комисс, Цагдаагийн Ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу сумдын наадмын тов өөрчлөгдөж, аймаг сумдын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг зохион байгуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл сумдын баяр наадмыг 07 дугаар сарын 10,11-нд тэмдэглэх шийдвэр цуцлагдлаа.
Улсын Онцгой комиссоос цар тахлын үед олны бөөгнөрөл үүсгэхгүй байж, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд бүх аймаг, сумдын наадмыг нэгэн зэрэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Ховд, Дорноговь аймгийн зарим сумд дээрх хугацаанаас өмнө тэмдэглэж, онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн учир тухайн сумдын наадмыг хууль хяналтын байгууллагынхан шууд таслан зогсоожээ. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд Онцгой комиссын шийдвэрийг мөрдөхийг хатуу анхааруулсан байна.
Т.Одончимэг