Энэ жилийн баяр наадмаар Баруун-Урт сумын хэмжээнд зөвхөн хоолон гэр, хуушуурын үйлчилгээнд зориулж иргэн, ААНБ-д нийт 40 орчим зөвшөөрөл олгоно. Эдгээр нь наадмын талбай болон морь барианы талбайд хуваагдан байрлах юм. Харин тоглоом, сугалаа, жижиглэнгийн худалдаанд зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэжээ.
Баяр наадмын өдрүүдээр үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан иргэн, ААНБ-ууд иргэдэд үйлчлэхдээ эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан, өнгө үзэмж сайтай гэр барина. Мөн ариун цэвэр, эрүүл ахуйн стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр үйлчлэх шаардлагатай. Үйлчлэгчдийг өөрсдөө тогтмол гар ариутгагч бодис ашиглаж, амны хаалт хэрэглэхийг анхааруулж байгаа юм.
Т.Одончимэг